Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-04-02

ПАРКЫН 8.4 ГА ГАЗРЫГ ХУВЬД ӨГӨХӨӨР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

Дархан-Уул аймгийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит 13 дугаар хуралдаан өглөө 9.00-д эхэлж 13.00–14.00 цагт завсарлаад дахин хуралдаж байна. Энэ удаагийн хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд: Аймгийн орон нутгийн төсвийн шилжих үлдэгдлээс зарцуулах хөрөнгийг батлах тухай, атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх тухай, орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам, жишиг үнийг батлах тухай, Шарын гол сумын “Тулга сувилал” ОНӨААТҮГ-ыг менежментийн үр дүнг харгалзан хувьчлах тухай, “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнгийн орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан газрын талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна.

Бид “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнгийн газраас хувийн аж ахуйн нэгжид эзэмшүүлэх асуудалд,  зарим төлөөлөгч ямар байр суурьтай байгааг сонирхлоо.

Төлөөлөгч Б.АЗЖАРГАЛ /Дархан сумын Засаг Дарга/:

Бид олон жил паркаа ашиглалтанд оруулж, хүүхэд залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх, тоглоомтой болгох асуудлыг ярьж байгаа. Одоогоор зургаан тоглоомыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар аваад ирсэн. Дахин зургаан тоглоом хувийн хэвшлийн хөрөнгөөр нийлүүлнэ. Ингээд нийт 12 тоглоом бүхий жишиг соёл амралтын хүрээлэнг бий болгох зорилго байгаа юм. Хөрөнгөө оруулж буй аж ахуйн нэгжүүд маань газраа өөрсдийн нэр дээр авах хүсэлт тавьж, асуудлыг хурал хэлэлцэж байна. Миний эмзэглэж байгаа зүйл бол үе үеийн аймгийн удирдлагуудын хамгаалж ирсэн энэ газар, цаашид чиглэлээсээ хазайгаад явчих вий. Үүнд санаа зовж байна. Ажил хариуцаж буй хүмүүсийн өнөөдөр бидэнд өгч байгаа мэдээллээр, ийм асуудал байхгүй гэж байгаа. Миний энэ удаагийн хуралд хэлж байгаа санал бол гэрээ контрактаа эхнээс нь их зөв хийх. Хэдэн жилийн дараа ашиггүй байна гээд, өөр төрлийн үйл ажиллагаа явуулах вий гэхээс болгоомжлох хэрэгтэй. Тиймээс энэ байдлыг хаасан, зөв зүйл заалтыг гэрээндээ тусгаж өгөх нь чухал. Энэ саналыг хуралд хэллээ. Магадгүй өөр арга байдаг бол заавал эзэмшүүлж олгох шаардлага байна уу үгүй гэдгийг ч манай төлөөлөгч нар ч бас хөндөж байна.

Төлөөлөгч Т.ТУЛГАА:

- “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнгийн нийт 44,5 га газар орон нутгийн тусгай хамгаалалтанд байдаг. Тус цэцэрлэгт хүрээлэнд хүүхэд залуучуудын соёл амралтын цогцолбор байгуулах ажлыг төр өөр дээрээ авч, өөрсдийн хөрөнгө оруулалт, менежментээр ажиллуулахад хүндрэлтэй. Тэр бүр бололцоо байхгүй. Тиймээс хувийн хэвшлийн хамтын түншлэлээр цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг шийдэж, соёл амралтын бүсээ хөгжүүлэн, хамтын менежментээр цаашид авч явах хэрэгтэй байгаа юм. Иймээс 8,4 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтнаас гаргаж, хувийн хэвшилд шилжүүлэхээр болж байна. Гэхдээ төлөөлөгчийн хувьд би нэг зүйлд голлон анхаарал хандуулж асуулаа. Одоо мөрдөгдөж байгаа хуулийн дагуу хувийн хэвшилд 15 жилээр цэцэрлэгт хүрээлэнгийн газраас хувийн хэвшилд шилжих нь. Тэгвэл төрөөс хэрхэн хяналтаа тавих вэ. Үүнийг тодорхой болгох шаардлагатай. Дархан хот цаашдаа улам өргөжин тэлнэ. Эхнээс нь зөв төлөвлөж, зөв авч явахгүй бол Улаанбаатар хотын паркийн жишээгээр хувийн хэвшил нь авчихаад зориулалтын бус ашиглаад байвал яахав. Тиймээс асуудал гарахаас урьдчилан сэргийлж, олон талаас нь ярих нь зөв.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (36)

  • Зочин (150.129.142.132)
    Хувийн хэвшилд эзэмшуулэх нь маш буруу. Эсэргууцэж байна
    2019 оны 05 сарын 08 | Хариулах
  • Ulaanbaatr irgediin toloologch (202.126.89.214)
    Hahaahhaa muusain darhanii chacga carailsan malnuud. Yuun olon yum uridgiin naad gazriig chini bugdii ni zarna yuun moroodcon acnuud ve. Ta nar gazraar yaadgiin yu ard tumnii omch hucna biz.
    2019 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.179.8.166)
    Хаянхярваагийн хийж байгаа ажил шүү дээ за Дархан маань хүүхдийн паркгүй болж байгаан бна удахгүй хүн оруулахгүй болж бөөн мөнгө нэхдэг газар болох нээ тийм шийдвэр гаргаж болохгүй дээ
    2019 оны 04 сарын 07 | Хариулах
  • Би (182.160.2.232)
    Энэ маш буруу юм болсон байна. Паркын газраас нэг сөөм ч газар өгч ХУВИЙН ХЭВШИЛД өгч болохгүй.
    2019 оны 04 сарын 06 | Хариулах
  • Bat (202.179.31.114)
    Yaj duthav surhii tsarailsan hesen ymnuud
    2019 оны 04 сарын 06 | Хариулах
  • Хэн нэгэн... (66.181.177.12)
    Р.Амаржарга: "ҮНДСЭН ХУУЛИНД ГАЗРЫН ДООРХ БАЯЛАГ НИЙТ АРД ТҮМНИЙ ӨМЧ ГЭСЭН БОЛ АРД ТҮМЭН ТҮҮНЭЭС НЬ ХҮРТДЭГ Л БАЙХ ЁСТОЙ". Хамгийн гол нь "ИРЭГДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ" гэдэг утгыг санаарай. Тиймээс иргэдээсээ санал авах хэрэгтэй.
    2019 оны 04 сарын 05 | Хариулах
  • za muusain novshuud zarah gazargui bolchood odoo prak luu mini orohoor shuluudaj dee novshuu yum daa uyen uyed tusgai heregtseenii gazar baih yostoi (27.123.215.222)
    zochin
    2019 оны 04 сарын 05 | Хариулах
  • Bolor (103.26.195.90)
    Huviin hevshild umchluuleh n buruu
    2019 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зулаа. (64.119.18.225)
    Орон нутгийн хамгаалалтаас гаргаж болохгүй.Хувьд өгч болохгүй ээ.Паркийг нохойн замаар оруулах гэж байна шүү.УБ-ын хүүхдийн парк юу болсныг ард түмэн минь мэдэж байгаа биз дээ.Үлдсэн жаахан газарт шуналтнуудын нүд нь хорсоод эхэлждээ.Энэ шийдвэр гаргаж байгаа төлөөлөгчидтэйгээ хариуцлага тооцоорой Сонгогчид оо ! ! !
    2019 оны 04 сарын 04 | Хариулах
    • Жагаа(139.5.219.52)
      Тийм шүү.Орон нутгийн мэдэлд байх ёстой
      2019 оны 04 сарын 04
  • Иргэн (64.119.22.78)
    Яадаг бирдүүд вэ.
    2019 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.161.80)
    Дэндүү шуналтай гахайнууд
    2019 оны 04 сарын 04 | Хариулах
  • bataa (66.181.177.41)
    meddeg tehnologi yawwad bn. bid nar maluud umyy muu shunaliin tulamnuudaa
    2019 оны 04 сарын 04 | Хариулах
  • Наранту\а (66.181.161.19)
    Паркийн газрыг эзэмших эрхээр өгөхийг эрс эсэргүүцэж байна Бидэнэд ногоон байгууламж л хэрэгтэй
    2019 оны 04 сарын 04 | Хариулах
  • Наранту\а (66.181.161.19)
    Паркийн газрыг эзэмших эрхээр өгөхийг эрс эсэргүүцэж байна Бидэнэд ногоон байгууламж л хэрэгтэй
    2019 оны 04 сарын 04 | Хариулах
    • Зочин(103.212.119.105)
      Өө шуналын тулмууд идэж ханахгүй байна уу болиорой
      2019 оны 04 сарын 04
  • Иргэн (59.153.87.172)
    УБ хотын араас орнодоо Их орлого олох гэсэн хүнд бол ажихгүй парын тоглоомноос орлого орлхгүй гэрээндээ нарийн тусгахгүй бол 2-3 жилийн дараа өөр үйл ажиллагаа явуулах вий ?!!!
    2019 оны 04 сарын 04 | Хариулах
  • Jagaa (202.126.89.70)
    Huwichilj bolohgvi huwichlah nereer bar tsegeenii gazar bolchihno neg bl hot shig tal bvrees ni tasdaj awaad gazargvi bolgochih gj bgan
    2019 оны 04 сарын 04 | Хариулах
  • Ccccc (202.126.89.225)
    Bas yamar um ni avah gj sanaarhaad baigaa.Togloomjuulaad baij chaddagui um bol modjuulaad agaar tsevershuuleh ajil hiin boldogguimuu.Odoo hotiig heleltgui l utaatai bolson.
    2019 оны 04 сарын 04 | Хариулах
  • Zochin (202.126.89.63)
    Huwichlahiig esergvitsej bna
    2019 оны 04 сарын 04 | Хариулах
  • oyun (202.126.89.71)
    ug ni togloomgui ch zugeer mod tsetseg zulegjuuleed l boloo shuu dee evrop tiim l bdag shuu dee
    2019 оны 04 сарын 04 | Хариулах
  • zochin (202.126.89.71)
    zugeer deer ni togliim bariul hubid ezemshuulj bolohgui shuud l aldana huuluun tsoorhoig l harj bgaa shuu
    2019 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (64.119.16.90)
    Neg xvnii bish niitiinheer ni xeweer ni vldee bas xotiinh shg xen neg ni xuwiin bar pub barih gj bgaan
    2019 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (64.119.24.11)
    тоглоомгүй байсандаа зүгээрээ тоглоом нэмнэ гэсэн нэрээр цэцэрлэгт хүрээлэнгүй болгох нь улсаасаа хийх юмаа хийчхээл байж байсан нь дээр шүү
    2019 оны 04 сарын 04 | Хариулах
  • Zochin (202.126.89.252)
    Hezee irgujin teleh we
    2019 оны 04 сарын 04 | Хариулах
  • ... .- өөс (64.119.19.252)
    Дарханы Засаа дарга гэдэс чинь тийрэх болоогүй байна уу. Бэлдэж байгаарай. ... очих цаг болж л байна шүү.
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
  • зочин (66.181.161.79)
    эзэмшүүлэх эрхийг өгөлгүйгээр ашиглах эрхийг нь өгч болно ш дээ. Заавал тусгай хамгаалалтаас гаргаж эзэмшүүлнэ гээд байгаа чинь " но"-той л байна даа. Хэрвээ хувийн хэвшилд эзэмшүүлэх гэж байгаа бол төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдаагаар шалгаруулахаа мэдэж байгаа байлгүй дээ.
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
  • Саяана (202.9.44.222)
    хувийн хэвшилийн мэдэлд ѳгч болохгүй хэдэн жилийн дараа амины орон сууц барчихаад миний эзэмшилийн газар лаагаа иднэ үү луувангаа иднэ үү миний дур гэж сууж байтал та нар яах бэ Зориулалтын газараа зориулалтаар нь ашиглаж тѳрд нь байсан дээр шүү
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (122.201.22.50)
    Neeren l deer ni uilchilgee yawuulah gereegee hiihed ter gazar zaawal omch bh ni chuhal gju
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (139.5.219.210)
    Засаг зарах газар олдохгүй одоо бүр паркруу орж байна шүүдээ болимоор юм.
    2019 оны 04 сарын 03 | Хариулах
  • Zochin (202.9.45.133)
    niitiin ahui uilchilgeenii gazriin eronhii nyagtlan Oyunbileg eronhii injener Handaa nar oorsdoo Ereen yawj baraa awchraad baiguullagadaa shahdag gesen.Ed nariig zailuulaya shalguulaya darhanchuudaa.
    2019 оны 04 сарын 02 | Хариулах
    • (122.201.22.50)
      Tiinmu
      2019 оны 04 сарын 02
  • зочин (202.9.45.133)
    дарханы хүүхэд залуучуудын паркыг нийтэд нь тусад гаргаад Oрон нутгийн өмчит AA-н тооцоотой улсын үйлдвэрийн газар болгох хэрэгтэй.түүнээс биш жолооч даргаар дорждэрэмээр удирдуулаад хот тохижилт үгүй болж байна.тэрийг хөөж явуулах хэрэгтэй.бас дарханы хамгийн баян дарга гэсэн.Dорждэрэмийг Aвилгалтай тэмцэх газарт өгөх нь зөв.
    2019 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.191.154)
    энэ хувьд газарыг нь өгдөг нь яаж байгам бэ ? дээр нь үйлчилгээ явуулахад газар хэний өмч байх нь огт хамаагүй асуудал ш дээ
    2019 оны 04 сарын 02 | Хариулах
  • Дарханыхан (112.72.11.106)
    Дарханчуудыг дэндүү дээрэлхэж байна.
    2019 оны 04 сарын 02 | Хариулах
    • Д.БАТСҮХ(202.126.89.118)
      Хаянгийн алсын зорилго нь паркын газар Шарын гол ТУЛГА Сувилалыг Насанбат цаад эзэн байгаа юм Одоо улс тѳр дууслаа гээд хувьчилж авахаар улайран дайрахаар шийджээ Эрдэнэбатын зайрмаг зардаг газар паркд байдаг юм Хаян Насанбат Эрдэнэбат болж үз Дархан ард түмэнтэй шүү Та нарынх биш шүү түүхийн мэдэхгүй тѳлаѳлѳгчид биднээс асуу Надаас асуу битайлбарлаад ѳгье
      2019 оны 04 сарын 02
2492   36
НИЙТЭЛСЭН: MyDarkhan