Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-04-03

Ариун цэврийн байгууламж, усны хүртээмжийн тэгш бус байдал

Тэгш бус байдлыг тэгшитгэе” сэдвийн дор болсон Дата сэтгүүл зүйн ХАКАТОН уралдаанд WaSH багийн залуус бид “Ариун цэврийн байгууламж, усан хангамжийн тэгш бус байдал” сэдвийг сонгон судалж оролцсон. Ингэхдээ “Боловсрол, санхүү, нийгмийн асуудлаас эн тэргүүнд хувь хүний ариун цэврийн хэрэгцээ чухал бөгөөд шаардлага хангасан нөхцлөөр хангагдах нь ХҮНИЙ ЭРХ-ийн асуудал” гэдгийг олон нийтэд хүргэхийг зорилоо.

ГЭР ХОРООЛОЛ ЭРЧИМТЭЙ ТЭЛЖ БАЙГААГААС НИЙТИЙН ХАЛУУН УСНЫ ГАЗАР ХҮРЭЛЦЭХГҮЙ, 614 ХҮН ДУНДАА 1 ШҮРШҮҮРТЭЙ БАЙНА. Хэрвээ байдал энэ хэвээр үргэлжилбэл Монгол улсын тогтвортой хөгжлийн зорилтод заасны дагуу 2030 он гэхэд хүн амын 60 хувийг ариун цэврийн сайжруулсан байгууламжтай болгоно гэсэн зорилтоо биелүүлж чадахгүй.

Орон сууцны иргэн долоо хоногт нэг удаа усанд ордог хэмээн үзэж, үүнтэй гэр хорооллын иргэнийг адилтган, таван ам бүлтэй өрхийн усанд орох сарын зардлыг тооцож үзэхэд, орон сууцны өрх сард 1488 төгрөгийг энэ хэрэгцээндээ зарцуулж байхад, гэр хороолын өрх 60.000 төгрөгийг зарцуулахаар байна. Зөрүү нь 58.512 төгрөг. Энэ ТЭГШ БУС байдал биш гэж үү?

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
605   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan