Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-04-04

ЭРХ МЭДЭЛ БА ГАЗАР

MyDarkhan.mn сайт аймаг, сумдын ЗДТГ-ын удирдлагуудын АТГ-т 2018 онд мэдүүлсэн ХОМ-т тулгуурлан “Эрх мэдэл ба ГАЗАР” дата анализыг цувралаар хүргэж байна.  

ХАМГИЙН ТОМ ГАЗАР ЭЗЭМШИГЧ ХЭН БЭ?

Дархан-Уул аймгийн өндөр албан тушаалтнуудаас хамгийн том газар эзэмшдэг нь аймгийн хөрөнгө санхүүг мэддэг гол хүмүүсийн нэг болох, ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн хэлтсийн дарга Бадамын Жаргалсайхан ажээ. 2018 оны дөрөвдүгээр сард АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад тэрбээр нийтдээ ГУРВАН САЯ ЗУРГААН ЗУУН ДАЛАН НАЙМАН МЯНГА ЕСӨН ЗУУН ТАВИН ХОЕР метр квадрат газар  эзэмшдэг байна. Монгол улсын хуулиар иргэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 0.07 га газар өмчлөх эрхтэй. Ингээд бодохоор Бадамын Жаргалсайхан дарга 5250 гаруй гэр бүлийн хэрэгцээний газрыг дангаараа эзэмшдэг гэсэн үг.

ХАМГИЙН ТОМ ЭРХ МЭДЭЛТЭЙ Ч ЯМАР Ч ГАЗАРГҮЙ ХҮМҮҮС 

Дарханчуудыг төлөөлж УИХ-д сонгогдсон эрхэм гишүүн Д.Хаянхярваа, Б.Жавхлан нарт эзэмшдэг, өмчилдөг ямар ч газар байхгүй. АТГ-т тэд 2018 онд өгсөн ХОМ-тээ ийнхүү дурьджээ.

ГАЗРЫН ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛДАГ ДАРГА ХАМГИЙН ОЛОН ГАЗАРТАЙ 

Аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын дарга Дондовын Ганбаяр  5743 метр квадрат газар эзэмшдэг. Харин хувийн өмчлөлд нь 2944 метр квадрат газар бий. Д.Ганбаяр дарга нийтдээ 8687 метр квадрат газар эзэмшиж, өмчилдөг байна. Мөн тэрээр аймгийн ЗДТГ-ын газар, хэлтсийн дарга нараасаа хамгийн олон газартай. Түүнд нийт 11 газар байдаг. Энэ бүх газраа Д.Ганбаяр дарга 20 сая төгрөгөөр үнэлж мэдүүлсэн юм. Энэхүү үнийн дүнг нь нэг метр квадрат газарт нь хуваахад 2300 орчим төгрөг болж байна.    

   

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (150.129.141.120)
    Цасчихэрт юм байна уу? Хамаарал бүхий этгээдэд нь?
    2019 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (180.149.96.132)
    Эрх мэдэл ба эд хөрөнгийн боломжийг сонирхолтойгоор харьцуулан уншигчдад энгийн ойлгомжтой хүргэсэн бна. Цувралаар энэ мэтчилэн иргэдэд мэдээлэл өгсөн олон сайхан нийтлэл бэлтгээрэй. Шинэ сайтын хамт олонд амжилт хүсье
    2019 оны 04 сарын 05 | Хариулах
    • Зочин(59.153.87.173)
      битгий өөрөө бичээд бай ганаа
      2019 оны 04 сарын 05
1232   3
НИЙТЭЛСЭН: Ц.Чимэддондог