Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-04-06

10.000-ААР ЯВДАГ АХ, ЭГЧ НАРТАА БАЯРЛАЛАА

    Дархан-Уул аймагтай холбоотой фэйсбүүк бүлгэмүүдээс түүвэрлэн замын цагдаа болон зам тээвэртэй холбоотой хөгжилтэй, бодууштай 6 постыг хүргэж байна.

1. "10.000-аар ЯВДАГ АХ, ЭГЧ НАРТАА БАЯРЛАЛАА" 

Сайхан зантай, найрсаг бас зүгээр л замын ханьтай явж, бензиндээ хэдхэн төгрөг нэмэрлэх гэсэн ах эгч нар нээрээ хөөрхөн шүү...  

2. "ХОТ ХООРОНД ЯВЖ БАЙГАА МАШИНУУД ХУРДАА ТОХИРУУЛЖ ЯВААРАЙ. БАРУУН ХАРААГИЙН ХҮНСНИЙ НОГОО ЗАРДАГ ДОТОР БҮҮР НУУГДАЖ БАЙГААД ХУРД ХЭМЖИЖ БАЙНА ШҮҮ !!!"

Санамсаргүй цагдаад "гардуулна" гэдэг амаргүй. Гэхдээ манайхан дүрмээ бариад, хурдаа тохируулаад явахад цагдаа яав л гэж дээ ...  Бусдад санаа тавина гэдэг сайхан хэрэг.

3. "ХҮН МЭДЭЭЖ ӨӨРИЙНХӨӨ ЯМАР МАШИНД СУУЖ ЯВАХЫГ АСУУЖ БОЛНО БИЗ ДЭЭ? ЧИ ЯМАР МАШИН ХУДАЛДАЖ АВАХ ГЭЖ БАЙГААМУУ ГЭХИЙН"

Нээрээ хэний, ямар машинд сууж явахаа сонгох эрхийг нь олгох хэрэгтэй л дээ... 

4.ЗАМЫН ЦАГДАА ЗОГСООГООД "АМРЫГ ЭРЬЕ!" ГЭХЭЭР НЬ БИ "СУЛ ЗОГС!" ГЭЭД АЛУУЛАХ ШАХЛАА...

Заримдаа ч санаандгүй амнаас үг гарчих үе байдаг шүү. Ойлгож бай л даа, цагдаа ахаа...

5. "ЗА, ЯМАРТАЙ Ч ТӨСӨВ МӨНГӨ НЬ ШИЙДЭГДЭЭД ХОЁР УРСГАЛТАЙ ДӨРВӨН ЭГНЭЭ ЗАМЫН АЖИЛ ЭХЛЭХЭЭР БОЛЖЭЭ. ГОЛ НЬ ХУЛХИНЫ ТЕНДЕР ЛУЙВАРГҮЙГЭЭР МАШ САЙН ЗАМ ТАВИАСАЙ ДАА. ӨӨР ӨӨРСДИЙН БУРХАНДАА ЗАЛБИРЦГААДАГ ЮМЫН ЯАДЫН ККК"

Нээрээ залбирцгаая аа... Мөн ч олон жил хүлээлээ дээ энэ замыг.

6. "ӨЧИГДӨР УРЬХАНЫ НААНА БУУДАЖ БАЙХААР НЬ ЭРДЭНЭТИЙН ДУГААРТАЙ ЦАГААН ЗУРГААГ ГЭРЛЭЭРЭЭ ДХИСОН ЧИНЬ САЛААВЧ ГАРГАХ ЮМ"

Зарим нэг иймэрхүү оркууд байдаг шүү. Сайн санааны үзүүрт шар тос гэдэгсэн.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
974   0
НИЙТЭЛСЭН: Б.Оюунчимэг