Лхагва 2019-01-02 Дархан
ӨНЦӨГ   2019-04-09

Маргаашаас зөвшөөрөлгүй ажил, үйлчилгээ эрхэлж буй газрыг чөлөөлнө

  Зөвшөөрөлгүй газарт ажил, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоож, газрыг чөлөөлүүлэхээр болжээ.

  Дээрх ажлыг эрчимжүүлэх аймгийн Засаг Дарга С.Насанбатын албан даалгавар гарч, өнөөдөр /дөрөвдүгээр сайрын 09ны өдөр/ ажлын хэсэг хуралдсан байна. Захирагчийн ажлын алба, Мэргэжлийн хяналтын газар, ГХБХБГ, Цагдаагийн газар, НААҮГ, БОАЖГ, аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Мэдээлэл, технологийн алба, Дархан сум зэрэг байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн тус ажлын хэсэг дараах чиглэлээр газрыг чөлөөлөх ажээ. Үүнд:

  • Нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан гэр, хашаа, барилга, байшин, контейнер болон бусад байгууламж,
  • Явган хүний зам, ногоон байгууламж, зүлэг, тоглоомын талбай зэрэг зориулалтын бус газарт байрлуулсан авто машин, тээврийн хэрэгсэл,  
  • Хууль бусаар ашигт малтмал олборлож байгаа иргэн, хуулийн этгээд
  • Хотын дотор болон гадна их хэмжээний хог хаягдал зөвшөөрөлгүй хаясан иргэн, хуулийн этгээд

  Газрыг чөлөөлүүлэх тус ажлын хүрээнд, зөрчлийг арилгуулж, хууль бус үйл ажиллагааг илрүүлэн, хариуцлага тооцон ажиллах юм байна.  

  Энэхүү ажил маргаашаас эхлэх бөгөөд дөрөвдүгээр сарын 15-ыг хүртэл үргэлжилнэ хэмээн аймгийн ЗДТГ-ын дэргэдэх МТА мэдээлжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
679   0
НИЙТЭЛСЭН: MyDarkhan